Мэдээллийн технологийн инженерийн шалгалт/МТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 7 оронд (Philippines, Thailand, Vietnam, Myanmar, Malaysia, Mongolia, Bangladesh) харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм. Мэдээлэл технологийн инженерийн шалгалт нь дараах 4 түвшиний 12 шалгалтаас бүрдэх ба монгол улсад одоогоор 1-3р түвшиний шалгалтууд л нэвтэрсэн байгаа. Доорх зурагнаас харна уу: Энэхүү шалгалтыг өгсөнөөр давуу тал их гарах бөгөөд дээр дурдсан улсуудад мэдээлэл технологийн мэргэшсэн инженерийн болзол хангаж байна гэсэн үг. Ааа бас хамгийн том давуу тал нь 2,3р шатны шалгалтанд хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг (улс болгоноос) японруу TOP GUN хөтөлбөрт хамруулдаг бөгөөд энэ нь Азийн мэдээлэл технологийн хөгжлийн талаар семинарт улсаа төлөөлөн оролцдог гэсэн үг. Би ...