Skip to main content

ITPEC Examination буюу Мэдээлэл Технологийн Инженерийн Шалгалт гэж юу вэ?

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт/МТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 7 оронд (Philippines, Thailand, Vietnam, Myanmar, Malaysia, Mongolia, Bangladesh) харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм. 
Мэдээлэл технологийн инженерийн шалгалт нь дараах 4 түвшиний 12 шалгалтаас бүрдэх ба монгол улсад одоогоор 1-3р түвшиний шалгалтууд л нэвтэрсэн байгаа.
Доорх зурагнаас харна уу:
Энэхүү шалгалтыг өгсөнөөр давуу тал их гарах бөгөөд дээр дурдсан улсуудад мэдээлэл технологийн мэргэшсэн инженерийн болзол хангаж байна гэсэн үг. Ааа бас хамгийн том давуу тал нь 2,3р шатны шалгалтанд хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг (улс болгоноос) японруу TOP GUN хөтөлбөрт хамруулдаг бөгөөд энэ нь Азийн мэдээлэл технологийн хөгжлийн талаар семинарт улсаа төлөөлөн оролцдог гэсэн үг. 
Би өөрөө 1-р түвшиний шалгалтыг нь 2016 оны 4 сард өгөөд тэнцэсэн бөгөөд надад бол үнэхээр амархан санагдсан. Харин 10 сард нь 2-р түвшинг нь өгөөд ур чадвар, онолын шалгалтууд тус бүр дээр нь 4% дутсан байгаа. 1-р түвшинтэй нь адилхан амархан байх гэсэн чинь шалгалтандаа бэлтгэлтэй орохгүй л бол хэцүү л юм байна лээ. Бас 1-р шатны шалгалт нь зөвхөн онолын л шалгалт байдаг, 100 асуулттай гэсэн үг. 1-р шатны шалгалтанд тэнцэхэд нэг иймэрхүү диплом шиг сүртэй certificate өгдөг юм байна лээ. 

Илүү дэлгэрэнгүй асуух зүйл байвал миний Facebook-рүү бичээрэй. 

Comments

Popular posts from this blog

Миний Герман хэл өөрөө бие дааж сурсан түүх

Миний бодлоор Герман хэл ч гэлтгүй гадаад хэл сурна гэдэг нь цэвэр өөрөөс хамаарна гэж боддог. Одоогийн байдлаар би Англи, Герман хэлийг өөрөө бие дааж үзсэн байна. Хүн хамгийн эхлээд өөрөөсөө яагаад энэ хэлийг сурах ёстой вэ гэж асууж, тодорхой зорилго үүсгэх ёстой. Миний хувьд Герман хэл нь Герман улсад суралцахад зайлшгүй шаардлагатай хэл байсан бөгөөд хамгийн анх 1 сургалтын газар (Нэрийг нь дурдаад яахав) очоод би Германд сурах хүсэлтэй байна Герман хэлийг 1 жилийн дотор сурах боломжтой юу? Энэнд та бүхэн тусалж чадах уу? гэж асуухад "Манай Курсд анхан шатнаас эхэлж суугаад одоо хүртэл наад түвшинд чинь очиж чадаагүй хүмүүс зөндөө байдаг, наад түвшинд чинь очиход 3 жил шаардагддаг" гэж хэлж байсан. Тэгээд би за яахав курсд сууж үзье гээд 7 хоног сууж үзсэн бөгөөд үнэхээр тэсэлгүй төлбөр мөнгөө ч хаяаад гарж байсан. Яагаад вэ гэвэл хэлний курс бол хэлний курс л байдаг юм байна гэж ойлгож авсан. Зүгээр л нэг дүрэм 7 хоног үзээд, гэрийн даалгавар өгөхөд тэрийг нь ганц

Haruulzangi2018 1-р шат #Writeup

"Харуул занги" тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ. Энэхүү блог постоороо "Харуул Занги 2018" тэмцээний 1-р шатны даалгаваруудын Writeup-уудыг оруулж байна.  #Flag 1: Scam Scam (Forensic) (Writeup by Mantis) Энэхүү даалгавар нь Bitcoin Address-ийг lookup хийх байсан бөгөөд https://bitcoinwhoswho.com  хаягаас "Olivia Lopez" гэж хайх ба энэхүү BTC Address нь flag юм. Flag: HZ{ 1PLeWmzN3vzpbUX7EE1xy9EJFMMcSf7zTu } #Flag 2: Can u see it (Forensic)  Энэхүү даалгавар нь files.zip файл-ийг татаж аваад задлахад маш олон файл гарж ирэх бөгөөд аль нэг файл дотор нь Flag байгаа гээд энэ дунд ганц тусдаа өөр хэмжээтэй файлыг олоод нээж flag-аа гарг

HaruulZangi2017 2-р шат #WriteUp

"Харуул занги" тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ. Харуул занги 2017 2-р шатны даалгавар нь тусгайлан бэлдсэн "VirtualBox Image - Arch Linux 64bit" file өгөгдсөн ба үүнийг VirtualBox дээр ажилуулж flag олох байсан. #FLAG 1 - Root bypass  Эхний даалгавар password reset буюу password-ийг нь мэдэхгүй үед сэргээж авах даалгавар байсан. VirtualBox дээрээ ажилуулах үед: цонх гарж ирэх бөгөөд keyboard-нийхаа "E" үсэг дээр дарахад: үүнийг доош нь гүйлгэхэд: ийм хэсэг байх бөгөөд "quiet" ийн оронд "init=/bin/bash" болгож өөрчлөөд CTRL+X дарахад: ийм цонх гарж ирээд үүн дээр "mount -n -o remount.rw /"