Skip to main content

Миний Герман хэл өөрөө бие дааж сурсан түүх


Миний бодлоор Герман хэл ч гэлтгүй гадаад хэл сурна гэдэг нь цэвэр өөрөөс хамаарна гэж боддог. Одоогийн байдлаар би Англи, Герман хэлийг өөрөө бие дааж үзсэн байна. Хүн хамгийн эхлээд өөрөөсөө яагаад энэ хэлийг сурах ёстой вэ гэж асууж, тодорхой зорилго үүсгэх ёстой. Миний хувьд Герман хэл нь Герман улсад суралцахад зайлшгүй шаардлагатай хэл байсан бөгөөд хамгийн анх 1 сургалтын газар (Нэрийг нь дурдаад яахав) очоод би Германд сурах хүсэлтэй байна Герман хэлийг 1 жилийн дотор сурах боломжтой юу? Энэнд та бүхэн тусалж чадах уу? гэж асуухад "Манай Курсд анхан шатнаас эхэлж суугаад одоо хүртэл наад түвшинд чинь очиж чадаагүй хүмүүс зөндөө байдаг, наад түвшинд чинь очиход 3 жил шаардагддаг" гэж хэлж байсан. Тэгээд би за яахав курсд сууж үзье гээд 7 хоног сууж үзсэн бөгөөд үнэхээр тэсэлгүй төлбөр мөнгөө ч хаяаад гарж байсан. Яагаад вэ гэвэл хэлний курс бол хэлний курс л байдаг юм байна гэж ойлгож авсан. Зүгээр л нэг дүрэм 7 хоног үзээд, гэрийн даалгавар өгөхөд тэрийг нь ганц би хийж ирж байсан бөгөөд дараагын хичээл дээр мөн л даалгавараа нөхөж цуг хийнэ гээд өдөр хоног алдаж байсан. Үүний оронд өөрийгөө дайчлааж яагаад би хувиараа хэл сурж чадахгүй гэж өмнө нь Англи хэлийг тэгэж л сурж байсан шүү дээ гэж өөртөө хэлээд шийдэмгий зан гаргасан.
Герман хэл бол мэдээж хамгийн хүнд дүрэмтэй хэл дотор орж байсан бөгөөд Youtube Channel-үүд ухаж, Улаанбаатар дахь Германы Номын Санд карт нээлгэж эхэлсэн бөгөөд очоод хамгийн анх номны ангилалуудыг нь ч ойлгож чадахгүй хэцүү байсан. Ойлгохгүй ч гэсэн тэрхүү хэлээрээ юм уншиж, сонсож байсан бөгөөд миний туршилгаар хүн хэл сурахдаа 1 мэдэхгүй үг гарахад шууд толь бичиг ашигладаг нь буруу бөгөөд дараа нь дахиад нөгөө үгээ гарж ирэхэд сандаггүй. Тийм учраас ойлгохгүй байсан ч уншина гэдэг нь маш их тэвчээр шаардаж байлаа, тэгээд мэдээж 1 номон дотор мэдэхгүй үг чинь дор хаяж 10-20 удаа гарах бөгөөд тэр үг аль хэдийн нүдэнд тогтсон учир толь бичиг ажиглахад шууд цээжлэгднэ. Мөн аль болох үгийг таах гэж оролдох хэрэгтэй. Гэхдээ энэ бол миний арга тул хүн болгонд адилхан үйлчлэхгүй байх ккк
За тэгээд хэл сурахад Active/Passive гэж 2 төрлөөр хүмүүс сурдаг ба би өөрийгөө Passive аргаар хэл сурдаг гэж боддог. Сериал кино үзэх, зүгээр Герман хэл дээр нэвтрүүлэг үзэх өөртөө сонирхолтой аргаар үздэг гэж хэлж болно. Active төрлөөр сурдаг хүмүүс нь яг нэг дасгалын ном бариад сурдаг хүмүүс бөгөөд би тэгэж суудаг төрлийн хүн биш юм байна лээ хаха
Тэгэхлээр уншиж буй таньд хандаж хэлхэд хэл сурна гэдэг бол маш их тэвчээр шаарддаг бөгөөд сурж буй хэлээ өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй тэгээд ойлгохгүй байсан ч маш ихээр хичээж суралцдаг байх хэрэгтэй. Герман хэлэнд "Die Grenzen meiner Sprache bedeuten die Grenzen meiner Welt" гэж үг байдаг бөгөөд энэ нь Монголоор "Миний хэлний хязгаар бол миний дэлхийн хязгаар" гэсэн үг.
Асуух зүйл байвал: Zoljargal Gantumur гэсэн миний фб-ээс асуугаарай



Comments

Post a Comment

Popular posts from this blog

Haruulzangi2018 1-р шат #Writeup

"Харуул занги" тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ. Энэхүү блог постоороо "Харуул Занги 2018" тэмцээний 1-р шатны даалгаваруудын Writeup-уудыг оруулж байна.  #Flag 1: Scam Scam (Forensic) (Writeup by Mantis) Энэхүү даалгавар нь Bitcoin Address-ийг lookup хийх байсан бөгөөд https://bitcoinwhoswho.com  хаягаас "Olivia Lopez" гэж хайх ба энэхүү BTC Address нь flag юм. Flag: HZ{ 1PLeWmzN3vzpbUX7EE1xy9EJFMMcSf7zTu } #Flag 2: Can u see it (Forensic)  Энэхүү даалгавар нь files.zip файл-ийг татаж аваад задлахад маш олон файл гарж ирэх бөгөөд аль нэг файл дотор нь Flag байгаа гээд энэ дунд ганц тусдаа өөр хэмжээтэй файлыг олоод нээж flag-аа гарг

HaruulZangi2017 2-р шат #WriteUp

"Харуул занги" тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ. Харуул занги 2017 2-р шатны даалгавар нь тусгайлан бэлдсэн "VirtualBox Image - Arch Linux 64bit" file өгөгдсөн ба үүнийг VirtualBox дээр ажилуулж flag олох байсан. #FLAG 1 - Root bypass  Эхний даалгавар password reset буюу password-ийг нь мэдэхгүй үед сэргээж авах даалгавар байсан. VirtualBox дээрээ ажилуулах үед: цонх гарж ирэх бөгөөд keyboard-нийхаа "E" үсэг дээр дарахад: үүнийг доош нь гүйлгэхэд: ийм хэсэг байх бөгөөд "quiet" ийн оронд "init=/bin/bash" болгож өөрчлөөд CTRL+X дарахад: ийм цонх гарж ирээд үүн дээр "mount -n -o remount.rw /"